
ОХУ-ын Якутын Якутск хотын “Триумф” спортын ордонд маргааш, нөгөөдөр зохиогдох Д.П.Коркиний дурсгалд зориулсан бөхийн чөлөөт барилдааны ес дэх удаагийн гран при тэмцээн болно.
Хуучнаар ЗХУ гэж байхад Якут Улсын гавьяат дасгалжуулагч Дмитрий Петрович Коркин /1928-1984/ нь Якутын анхны олимпийн аварга Р.Дмитриевийн багш байжээ. Тэрбээр олимпийн хоёр аварга, хоёр медальтан, дэлхийн таван аварга, дөрвөн гавьяат тамирчин, 13 ОУХМ, 160 гаруй спортын мастер тамирчныг бэлтгэсэн шилдэг дасгалжуулагч байжээ.
Тэмцээний шагналын сан 44 мянган ам.доллар бөгөөд алтан медалийн эздэд 2000, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд 1500, хүрэл медальтанд 1000 ам.доллын шагнал амлаж, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1000 ам.доллараар урамшуулах гэнэ.
Тус тэмцээнд Монголын бөхчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Ням-Очир /61кг/, Ази тивийн өсвөр үеийн аварга, “Арслан” клубын тамирчин, ОУХМ Т.Тулга /57кг/, “Арслан” клубын тамирчин, өсвөр үеийн Дэлхийн аварга болон Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, З.Сумъяабазар /74кг/ нар оролцоно.
Д.П.Коркиний нэрэмжит тэмцээнээс Э.Бэхбаяр, Б.Анхбаяр, Л.Төртогтох нар алтан медаль хүртэж байсан билээ.
Д.П.Коркиний дурсгалд зориулсан тэмцээн маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.