
Монгол Улсын спортын гимнастикийн анхны шигшээ багийн тамирчин, Ард түмний гавьяат багш, дасгалжуулагч О.Ариунболд агсны нэрэмжит спортын гимнастикийн тэмцээнийг талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар болон Монголын гимнастикийн холбоо хамтран Спортын гимнастикийн шигшээ багийн зааланд зохион байгуулав.
Тэмцээнд 80 гаруй тамирчин 12 зэрэглэлээр оролцсон юм. Энэ тэмцээнийг цаашид уламжлал болгон гурван жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж буй аж.
Нэрт дасгалжуулагч О.Ариунболд нь 18 настайдаа улсын шигшээ багт тамирчнаар орсноосоо хойш Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо болон "SOS" асрамжийн төв зэрэг байгууллагад багш, дасгалжуулагчаар ажиллаж, амьдралынхаа 60 шахам жилийг спортын гимнастикийг хөгжүүлэхэд зориулжээ.
О.Ариунболд агсны нэрэмжит тэмцээн зохион боллоо | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.