Шууд Chart

Монгол, ОХУ-ын уран бүтээлчдийн тоглолт маргааш болно

2016-10-03 11:53:04

Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг тохиолдуулан УДБЭТ, ОХУ-ын их театрын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт маргааш УДБЭТ-ын тайзнаа болно.

“Мөнхийн нөхөрлөл” нэртэй энэхүү тоглолтод ОХУ-ын удирдаач, гавьяат жүжигчин Александр Поляничко, ОХУ-ын Ардын жүжигчин Казаков /басс/, Их театрын гоцлол дуучин Е.Манистина /меццо сапрона/, Е.Маразова /сопрано/ нараас гадна УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэх, гоцлол дуучин Ч.Энхтайван, Э.Бумхүү, Б.Батжаргал, Б.Энхнаран  нарын уран бүтээлч оролцох юм байна. Харин хойд хөршөөс ирж оролцох уран бүтээлчид манай улсад өнөөдөр ирэх аж.

Тоглолтыг БСШУЯ, ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын Соёлын яам, РЦНК-ийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулах аж.

Сонирхуулахад, УДБЭТ-ын уран бүтээлчдийн “Монголын алтан хоолойтнууд” тоглолт 2014 оны арваннэгдүгээр сарын 20-нд ОХУ-ын “Их театр”-ын тайзнаа тоглогдож байжээ. Тоглолтыг ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын Соёлын яам, ССАЖЯ-ы дэмжлэгтэйгээр зохион байгуулж, ОХУ-ын удирдаач, гавьяат жүжигчин Александр Поляничко, гоцлол дуучин А.Аглатова нар оролцсон байна.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол, ОХУ-ын уран бүтээлчдийн тоглолт маргааш болно  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй