Шууд Chart

УНТЭ, УХТЭ, УГТЭ-тэй хамтарч ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2016-10-03 12:29:03

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс санаачлан Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Улсын Гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-тэй хамтарч ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Хавдрын тусламж, үйлчилгээг нийслэл болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, энэ тал дээр олон талын дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой талаар ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар тус эмнэлгийн удирдлагуудад танилцуулсан юм.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт дээрх эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэх кабинет болон нэгдсэн тасаг байгуулах, мөн эмч мэргэжилтнийг дадлагажуулан сургах, олон улсын хурал, семинар, томоохон сургалтад хамруулж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх зэрэг тодорхой хүрээнд хамтарч ажиллахаар тусгасан.


УНТЭ, УХТЭ, УГТЭ-тэй хамтарч ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 1514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй