Шууд Chart

Далайн амьтдын тоглолт болно

2016-10-04 08:42:43

ОХУ-ын “Московский Дельфинарий” нэртэй явуулын циркийн далайн амьтдын тоглолт Монголд анх удаа болох гэж байна. Тус циркийн гурван дельфин, нэг далайн хав энэ долоо хоногт Монголд ирэх гэнэ. Уг нь дельфинтэй тоглолт маргааш нээлтээ хийх байсан боловч техникийн шалтгааны улмаас долоо хоногийн хугацаагаар хойшилжээ. Тиймээс энэ сарын 12-нд болгож, гурван долоо хоногийн хугацаатайгаар олны хүртээл болох нь ээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох тус тоглолтод тусгай асар зориулан зассан бөгөөд лхагва, пүрэв, баасан гарагт 18:00 цагаас, бямба, ням гарагт 12:00, 15:00, 18:00 цагаас тоглох юм байна.

Тоглолтын тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаар худалдаалах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Далайн амьтдын тоглолт болно  
Үзсэн: 1439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй