
УДЭТ-ын уран бүтээлчид “Түүхэн жүжгийн өдрүүд”-ийг эхлүүлээд байгаа бөгөөд энэ сарын 8, 9-нд “Тэмүүжин” жүжгийг тоглохоор болжээ.
Тус жүжгийн зохиолыг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жаргалсайхан бичиж, 2002 онд анх тайзнаа тавигдаж байжээ.
Есүхэй эцгийг нь Татарт хорлогдоход албат иргэд нь Тэмүүжин хүүг эх болоод дүү нарынх нь хамтаар харь нутагт хаян одож байгаагаар уг жүжиг өрнөдөг. Эцэг нэгтэй ч эх ондоотой Тэмүүжин, Бэгтэр хоёрын хоорондын тэмцэл туйлдаа хүрч эцэст нь Тэмүүжин Бэгтэрийг харван ална. Гэсэн ч Тэмүүжин хүүгийн энэ алдаа хожмын өдөр оноо болох байлаа. Энэ мөчөөс эхлэн Тэмүүжин хүү өөрийн үзэл бодол, ухрашгүй байр сууриа олж авч буйгаар жүжиг үргэлжилнэ.
“Тэмүүжин” тайзнаас дахин мэндчилнэ | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.