Шууд Chart

Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг бүтээж байна

2016-10-05 09:39:14

Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, УДЭТ-ын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус театрын уран бүтээлчид Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг “урлаж” байна.

Зохиолыг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар Ч.Түвшин ажиллаж байгаа аж.

Жүжиг ирэх арваннэгдүгээр сарын 4-нд тус театрын тайзнаа тавигдах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг бүтээж байна   
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй