
Монгол Улсын Филармонийн 45 дахь жилийн үзвэрийн нээлтийн “New season-2017” тоглолт энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд болно.
Нээлтийн арга хэмжээнд улсын Филармонийн гурван оркестр болох Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим хамтран тоглох аж.
Тодруулбал хөгжмийн зохиолч Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмийг морин хуурын чуулга, дэлхийн алдарт модерн жазз хөгжмийн зохиолч Chick Corea-ийн “Spain” бүтээлийг Баянмонгол жазз найрал хөгжим, Camille Saint-Saеns-ын “Danse Macabre” бүтээлийг симфони найрал хөгжим тоглох бол дэлхийн алдарт “Danzon № 2”-ийг гурван оркестр хамтарч тоглох гэж байна.
Гурван оркесторын хамтарсан тоглолт болно | ||
Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.