
МҮБХ-оос энэ сард "Монгол бөхийн өргөө"-нд болох бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. Тус цуврал барилдааны салхийг Баянзүрх хайрханы хишиг барилдаан хагалах юм.
Мөн Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит, улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаан болно.
Барилдааны хуваарийг танилцуулъя.
Аравдугаар сарын 9-нд Баянзүрх хайрханы хишиг барилдааныг МҮБХ, “Бридж” групптай хамтран зохион байгуулах бөгөөд үүнд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
Аравдугаар сарын 15-нд Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд болон Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд 224 бөх хүч үзнэ.
Аравдугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, улсын заан С.Гүржавын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
Аравдугаар сарын 22-нд сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаантай.
Аравдугаар сарын 30-нд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно.
Бөхийн барилдаануудын тов гарчээ | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.