
Жүдо бөхийн Ташкентын гран при тэмцээн энэ сарын 6-8-нд болно. 15 орны эрэгтэй 81, эмэгтэй 58 жүдоч өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 60 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг жинд ОУХМ Д.Алтансүх нар оролцоно.
Сонирхуулахад, ОХУ-д саяхан болсон олон улсын тэмцээнээс Д.Амартүвшин мөнгө, Д.Алтансүх хүрэл медаль хүртсэн билээ.
Д.Амартүвшин, Д.Алтансүх нар Ташкентын гран прид өрсөлдөнө | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.