Шууд Chart

Жинхэнэ баатар гэж ийм л хүнийг хэлнэ байх

2016-10-06 10:02:49

Одоогоос 40 жилийн өмнө ОХУ-ын нэгэн залуу тамирчны замналаа орхиж байв. Спортын ертөнцөд ийм явдал хэдэн мянгаараа л болдог. Гэхдээ тэр жирийн тамирчин биш байсан болохоор энэ мэдээг дэлхий дахинаа гайхширч хүлээж авсан.

Тэрээр усан спортын дэлхийн 11 удаагийн рекордыг эзэмшигчээс гадна ДАШТ-нд 17, Европын АШТ-нд 13, ЗХУ-ын долоон удаагийн аварга болж байв. Ийм намтартай тамирчин хуруу дарам цөөхөн болохоор фэнүүд нь тийнхүү хүлээж авсан юм. 

1976 оны есдүгээр сарын 16-ны намрын зэврүүн өдөр Ереван хотод далан дээгүүр явж байсан тролейбус далангаас усанд унажээ. 10 метр цүнхээлийн гүнд 92 зорчигч амьдаараа булшлагдсан нь тэр.

Хэрэв яг тэр үед усны гүний шумбалтын дэлхийн олон удаагийн аварга, олон рекордын эзэн Шаварш Карапетян нуурын эрэг даган бэлтгэл хийн гүйж байгаагүй бол тэдгээр хүн амьд үлдэх ямар ч боломжгүй болсон байв. Хожим нь мэргэжилтнүүд Шаваршын хийсэн үйлдлийг зүгээр нэг цусан зүрхтэн хийх зүйл биш байсан гэж дүгнэсэн байдаг. Тэр унасан тролейбусны араас шумбан орж, арын цонхыг хөлөөрөө хагалаад ухаан алдсан зорчигчдыг татан гаргаж эхэлжээ. Нэг хүн гаргахад 20 гаруй минут зарцуулагдсан гэдэг. Тэгэхээр 20 хүний алтан амийг хэчнээн хугацаанд аварсан нь тодорхой. Гэхдээ харамсалтай нь түүний аварсан зарим хүн амьд үлдэж чадаагүй байна.

Түүнийг ээлжит хүнээ татан гаргах үед эрэг дээр байсан хүмүүс бүх бие нь шилэнд зүсэгдсэн байхыг олж харжээ. Хожим нь түүнээс хамгийн аймшигтай санагдсан зүйл юу байсан бэ хэмээн асуухад “Би хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тодорхой тооны хүнийг л аварч чадахаар байсан. Усны гүнд үзэгдэх орчин огт байхгүй байсан тул би тэмтэрч байгаад таарсан хүнээ татаад дээш гарсан. Нэг удаад нь усны мандалд гараад хартал би суудлын арьсан дэрийг барьсан байгаагаа мэдсэн. Үүнийг хараад миний алдааны үнэ цэнэ нэг хүний амиар хэмжигдсэнийг ойлгосон. Сүүлд нь би тэр дэрийг олон удаа зүүдэлсэн” гэсэн байдаг.

Түүний тэрхүү баатарлаг гавьяа хоёр уушгийг нь нэвт хатгаагаар өвчлүүлжээ. Мөн голын ус руу хотын бохирыг шууд хаядаг байсан тул тэр бохир цусанд нь орж бүх биеийг нь өвчлүүлжээ. Эмч нар маш их хүчин чармайлт гаргаж түүний амь насыг аварсан боловч спортын амьдралдаа эргэн орох ямар ч боломжгүй гэдгийг хэлсэн. Ингээд тэр хөгжлийн бэрхшээлтэй болж өөрийнхөө гайхамшигтай авьяасыг насан үүрд үгүй хийсэн боловч бусдад бэлэглэсэн хайр энэрэл нь түүний туулсан аймшигт мөчүүдээс хэд дахин илүүг мэдэрсэн юм. Жинхэнэ баатар гэж ийм л хүнийг хэлэх байх.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жинхэнэ баатар гэж ийм л хүнийг хэлнэ байх  
Үзсэн: 5211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Алдар [103.9.89.xxx] 2016-10-26 12:14
Үнэхээр баатар хүн юмаа
Зочин [45.117.32.xxx] 2016-10-07 09:10
Ardchilal oros ah nariig muuldag .Oros ah nar iim l mundag humuus dee ter tom dainiig yaaj davlaa daa. aguu uls shuu dee
Зочин [49.0.186.xxx] 2016-10-07 07:59
Үнэхээр гайхамшигтай
зочин [124.158.109.xxx] 2016-10-06 19:24
Гайхамшигтай.. Тэр ус руу үсрэн орох шийдвэр тэр чигтээ энэ хүний эр зориг...
Монгол хүн [27.123.214.xxx] 2016-10-06 18:42
Агуу ард түмэн жинхэнэ удирдагчийг тэрүүлдэг юм.
Зочин [202.9.44.xxx] 2016-10-06 17:47
хүн гэдэг энэ дээ хүнэнцэрүүд энэ нийгэмд дүүрэн бн харин жинхэнэ хүн өдрийн од мэт болжээ агуу баатар бн энэ хүн
odko [202.21.106.xxx] 2016-10-06 15:22
aguu saihan setgel iim l u huniig nasaar ni jargaah heregtei ebii ebii yamar aguu hun be burhan ibeeh boltugai baatar baatar unen baatar
Зочин [122.201.19.xxx] 2016-10-06 15:16
Агуу юм аа
ц [202.72.246.xxx] 2016-10-06 14:12
Хөөрхий минь
Зочин [86.71.154.xxx] 2016-10-06 13:49
muusain armyanuud uhne l bizde haychihui hairan hun
зочин [49.0.161.xxx] 2016-10-06 13:13
Бат -үүл юун ардчилал жинхэнэ эгэл БААТАР ГЭЖ ИЙМ ХҮНИЙГ ХЭЛНЭ ДЭЭ.
Зочин [182.160.37.xxx] 2016-10-06 12:14
Жинхэнэ гавьяат үйлс гэдэг чинь энэ шүү дээ. Түүнээс биш хийх ёстой үүрэгт ажлаа сайн хийлээ гээд гавьяа болохгүй л байхгүй юу. Жишээ нь: Цагдаа гэмт этгээдийг барилаа, дуучин хүн дуугаа сайн дууллаа, жүжигчин хүн сайн жүжиглэлээ гээд гавьяа биш л байхгүй юу.
Зочин [27.123.213.xxx] 2016-10-06 11:45
уншихад шууд нүдэнд харагдаж байна, самсаа эвгүй болж байна шүү, жинхэнэ баатар. Ийм гайхамшигтай явдлыг битгий улс төржүүлж байлдаа манайхаан, гайхамшигийг гайхамшигаар нь л хүлээж ав л даа, битгий бохирдуул
Зочин [59.153.87.xxx] 2016-10-06 11:38
агуу агуу өөр хэлэх үг алга даа
өө [122.254.126.xxx] 2016-10-06 11:38
20 минутанд нэг хүнийг ч арай биш байхаа, 20 минутанд ганцхан хүн аварна гэж юу байхав, тэр хооронд бусад нь үхчихнэ биздээ, бүгдийг нь 20 минутанд аварсан байх
zochin [103.212.117.xxx] 2016-10-06 11:38
baharhmaar, shuud l samsaa sharhirch, nudend nulims duurew. . . . . .
Зочин [202.179.29.xxx] 2016-10-06 11:34
ystoi mundag yma.
zochin [112.72.15.xxx] 2016-10-06 11:19
jinhene oros er bna
Зочин [182.160.33.xxx] 2016-10-06 11:16
Манай баатар иргэдийнхээ бүтээсэн баялгаас хусч гадагш нь оффшорддог бол гадны баатарууд тэднийхээ төлөө амь насаа ч хайрлахгүй зүтгэх юм
zochin [202.126.89.xxx] 2016-10-06 11:05
Manai Bat-Uuliin derged jinhene baatar hun baina shuu dee! Baatar hun gej iim l baidag yum gedgiig Erunhiilegch meddeg bolov uu?
Зочин [202.9.40.xxx] 2016-10-06 11:18
Iostoi unen
Зочин [182.160.0.xxx] 2016-10-06 11:02
gaihaltai

Бидэнтэй нэгдээрэй