Шууд Chart

“Монголын архитектур өнөө цагт-2016” үзэсгэлэн үргэлжилж байна

2016-10-06 10:18:38

Олон улсын архитекторуудын холбоо нь энэ оны  Дэлхийн архитектурын өдрийг тохиолдуулан “Design a Better World” сэдвийн дор тэмдэглэлээ.

Энэхүү өдрийн хүрээнд “Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим”-аас шилдэг залуу архитектор, уран бүтээлчдийн урлагийн бүтээлээр “Монголын Архитектур өнөө цагт-2016” үзэсгэлэнг энэ сарын 1-7-ны хооронд “Блью Мүүн” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Эх дэлхийдээ ээлтэй, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулах төлөвлөлт шийдлийг гарган хэрэгжүүлэх нь чухал болохыг орон орны архитектор, архитектурын байгууллагуудад онцлон уриалж байна. Мөн дэлхийн хэмжээнд 1.3 сая архитектор уран бүтээл туурвидаг юм байна.

“Монголын архитектур өнөө цагт-2016” үзэсгэлэн нь орчин үеийн архитектурын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй шилдэг барилга байгууламжийн төлөвлөлт, дизайн, архитекторуудын бүтээлч сэтгэлгээ, уран бүтээлийг төр засаг, мэргэжлийн байгууллагууд бизнесийн төлөөлөл, олон нийтэд таниулах, гадаад дотоодын архитектурын нэр хүндтэй сургуулийг төгссөн архитектор уран бүтээлчдийн үзэл баримтлалыг нэгтгэх, нийгмийн бүтээн байгуулалт хөгжил дэвшилд уриалан дуудах зорилготой.

Үзэсгэлэнд орчин үеийн архитектурын бүтээл, түүх, соёл урлагийн бүтээл, хөгжлийн мега төслүүдийн танилцуулгыг дэлгэн харуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу лекц, чөлөөт ярилцлага, уулзалт арга хэмжээ болох тул  нийт салбарын мэргэжлийн байгууллагууд, нийгмийн бүтээн байгуулагчид, архитектор, уран бүтээлчид барилгын салбарын бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо солилцох, санал дэвшүүлэх боломжтой аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголын архитектур өнөө цагт-2016” үзэсгэлэн үргэлжилж байна  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй