Шууд Chart

"Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээнд Д.Отгондалай, Б.Түвшинбат нар оролцохгүй

2016-10-06 11:28:02

"Чингис хаан-Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно. Үүнд ОХУ, Казахстан, Узбекистан, БНХАУ, ХБНГУ, Нигерийн боксчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ.

"Улаанбаатар цом"  тэмцээн нь 2000 оноос өмнө зохион байгуулж хэвшсэн олон улсын тэмцээн бөгөөд нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд явуулжээ. Ийн 10 гаруй жил завсарласны дараа зохион байгуулж байгаа тул Монголын боксын холбоо оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн ач холбогдон өгсөөр байна.

Монголын боксчдын “Токио-2020” олимпийн циклийг эхлүүлж буй тус тэмцээнд "Рио-2016" олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар оролцохгүй. Харин ирэх арванхоёрдугаар сард болох олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр дасгалжуулагч нартайгаа зөвлөлджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээнд Д.Отгондалай, Б.Түвшинбат нар оролцохгүй  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй