Шууд Chart

“Цагаан уул-2016” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан найрагчдын нэрс тодорлоо

2016-10-06 13:25:04

Гэгээн хайрын сэдэвт яруу найргийн “Цагаан уул-2016” наадмыг маргааш МҮОНРТ-ийн “600”-гийн студиэс орон даяар шууд дамжуулна. Тус наадмын эхний шалгаруулалт шүлгээр нь явагддаг. Нийт 99 найрагч бүтээлээ ирүүлснээс 26 нь хоёрдугаар шатанд тайзнаас шүлгээ унших эрхтэй болов.

Дээрх наадам нь энэ жил 18 дахь удаагаа болох бөгөөд Монголын залуучуудын холбооноос санаачлан МЗЭ, МҮОНРТ хамтран зохион байгуулж байна.   

Сонирхуулахад, “Цагаан уул” наадмын анхны цомын эзнээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, , Э.Бүжинлхам, Э.Энхболд нар шалгарч байв.

Маргааш шүлгэн “хүлгээрээ уралдах” найрагчдыг танилцуулъя.

  1. Х.Алагаа
  2. Б.Алтанхуяг
  3. Б.Ариунжаргал
  4. Б.Бат-Ууганбаяр
  5. Т.Батсүмбэр-Уул
  6. З.Батхуяг
  7. У.Баярсайхан
  8. Г.Болормаа
  9. Э.Гантулга
  10. Т.Дарханхөвсгөл
  11. Б.Жамбалдорж
  12. Д.Майцэцэг
  13. Н.Минжинсайхан
  14. Г.Мөнхбаатар
  15. Г.Мягмарсүх
  16. У.Намуундарь
  17. С.Начин
  18. Т.Наранхүү
  19. В.Нэргүй
  20. Ч.Ренчиндорж
  21. Д.Сосорбарам
  22. А.Сүглэгмээ
  23. Н.Уранжаргал
  24. Б.Хургаа
  25. Д.Цогбадрах
  26. М.Янжиндулам
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Цагаан уул-2016” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан найрагчдын нэрс тодорлоо   
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.46.xxx] 2016-10-06 18:55
End tegeed МҮОНРТ-iin setguulch tentssen ym be dee? Ontsgui l shuult bolj
Зочин [202.70.46.xxx] 2016-10-06 15:29
Тэгээд хэд нь МҮОНРТ-ийн сэтгүүлчид юм бэ дээ? Онцгүй л байна даа

Бидэнтэй нэгдээрэй