
“Харанга” хамтлагийн аргил гитарчин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” тоглолтоо өнөөдөр, маргааш “Улаанбаатар палас”-т хийх гэж байна.
Тэрбээр “Амьдралын бэлэг” цомогтоо багтаасан бүх дуугаа дуулах аж. Мөн “My street” цомогт орсон хуучны дуугаа шинэчлэн найруулж “unplugged” хэлбэрээр үзэгчдэд хүргэх гэнэ.
Түүнчлэн тоглолтоо улам сонирхолтой болгох үүднээс залуу уран бүтээлчидтэй дуэт дуулах нь ээ. Тоглолтод “Харанга”, “Freezone”, “Guys” хамтлаг, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин С.Наран нар оролцох аж.
Ц.Чулуунбат өнөөдөр “Амьдралын бэлэг”-ээ түгээнэ | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.