
Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лиг өчигдөр хаалтаа хийлээ.
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогч өрсөлдсөн нь дээд лигийн түүхэн дэх анхны тохиолдол бөгөөд байр бүр шагналтайгаараа онцлог болов.
"Хүрхээ" үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш "Арвайн үндэс" ХХК хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, лигийн аварга багт 100 сая төгрөгийн шагнал олгосон юм.
Өнгөрсөн жилээс үндэсний дээд лигээ “Хүрхрээ” хэмээн нэрийдсэнээс хойш “Эрчим” клуб дарааллан аваргалж, мөнгөн медалийн оосроос “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” клуб атгав.
Харин тодорхой болоогүй байсан гуравдугаар байрыг “Улаанбаатарын унаганууд”, “Хоромхон” багууд булаалдахад “Улаанбаатарын унаганууд” шаардлагатай байсан хоёр гоолын зөрүүгээр хожиж чадалгүй, хоорондын тоглолтоор ялагдсанаар “Хоромхон” 20 сая төгрөгийн үнэтэй хүрэл медалийг хүртлээ.
Лигийн шилдгүүд
- Шилдэг хаалгач: Б.Ариунболд (Эрчим),
- Шилдэг хамгаалагч: Д.Төрбат (Хоромхон),
- Шилдэг хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим),
- Шилдэг довтлогч: О.Мижиддорж,
- Шилдэг шүүгч: Б.Хаш-Эрдэнэ
Өчигдөр болсон лигийн хаалтын тоглолтын үеэр “Улаанбаатар сити” багийн эзэн багийнхаа шилдэг тоглогч М.Алтанхүүд суудлын авто машин, таван сая төгрөгийн хамт гардуулсан нь энэ улирлын онцлох үйл явдлын нэг байлаа. Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлэн хамгийн цэвэр тоглолттой багт гардуулах болсон “Шударга тоглолт”-ын эрхийн бичгийг 18 тойрогт хамгийн бага шар, улаан хуудас авсан “Улаанбаатар” клубын залуус хүртлээ.
“Хүрхрээ” лиг өндөрлөлөө | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.