Шууд Chart

“Шүүдэр дундуур” киноны нээлт өнөөдөр болно

2016-10-10 12:08:37

Ардын зураач Г.Одонгийн "Ажлын дараа" зургаас сэдэвлэсэн "Шүүдэр дундуур” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно.

“UB film” студийн уран бүтээл "Шүүдэр дундуур" уран сайхны киноны найруулагчаар Б.Отгонзориг, зохиолчоор Л.Таванбаяр, Б.Отгонзориг, Б.Баярхүү, зураглаачаар Э.Доржсүрэн, ерөнхий продюсерээр М.Зоригт ажиллажээ.

Мөн тус киноны гол дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар тоглосон аж. 

Харин тус киноны дууг Монгол Улсын болон ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар, Буриад Улсын поп дуучин Мэдэгмаа Доржиева нар хамтран дуулжээ. Дууны шүлгийг Л.Таванбаяр, аяыг О.Чинбат, дууны найруулгыг П.Сүхдамба, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг нар ажилласан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Шүүдэр дундуур” киноны нээлт өнөөдөр болно  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй