
Монголын боулинг сонирхогчдын холбооноос өнгөрсөн ням гарагт "Big Bowling Friendship" үндэсний лигийн багийн анхдугаар тэмцээний гуравдугаар тойргийн тоглолт болж өндөрлөлөө.
Тэмцээнд найман баг оролцдог бөгөөд баг тус бүр таван тоглогчтой юм. Энэ удаагийн тойрогт Ж.Содномдорж ахлагчтай баг 19 оноогоор тэргүүлсэн бол Ц.Молор ахлагчтай баг 17, Г.Магсаржалам ахлагчтай баг 15 оноогоор удааллаа. Багууд тус бүр нэг хожвол хоёр оноо авдаг. Энэ удаагийн тойргийн тэргүүн баг ганц хожигдолтойгоор тэмцээнээ дуусгасан юм.
Түүнчлэн хувийн дүнгээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ш.Баатар 1322 оноогоор тэргүүлсэн бол Б.Ууганбаяр 1252, Б.Батхүү 1208 оноогоор удаалав. Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Т.Нансалмаа 1157 оноогооор давамгай тэргүүлж, С.Хандаа 1055, Г.Оргилмаа 1030 оноогоор эхний гурван байрт оржээ.
Сонирхуулахад боулингийн лигийн анхдугаар багийн тэмцээний тойргийн тоглолт үүгээр өндөрлөж буй. Ирэх арванхоёрдугаар сард лигийн цомын төлөөх халз тулаан болно. Энэ үеэр эхний гурван тойргоос хамгийн өндөр оноо авсан баг хамгийн бага оноо авсан багтайгаа халз тулж, ялсан нь цааш шалгарч, хожигдсон нь хасагдах журмаар явагдана.
Ж.Содномдорж ахлагчтай баг 19 оноогоор тэргүүлэв | ||
Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.