
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Миний хайртай Монгол" уран зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.
Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховын Монголын ард түмэнд бэлэглэсэн уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.
Тэрбээр манай улсад өмнө нь хэд хэдэн удаа ирэхдээ өвөрмөц зан заншил, аж байдал, хэрэглээг хараад бүтээлдээ тусгасан байна. Мөн тэрбээр Монголд маань өөрийнхөө улсаас дутуугүй хайртай гэнэ. Тиймдээ ч үзэсгэлэнгийнхээ нэрийг ийнхүү сонгожээ.
Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ.
“Миний хайртай Монгол” үзэсгэлэнгийн нээлт боллоо | ||
Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.