Шууд Chart

Д.Алтанхуягийн нэрэмжит уралдаан болно

2016-10-12 10:17:16

Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан ирэх сарын 25-26-нд болно. Энэхүү уралдааныг БСШУС-ын сайдын ивээл дор зохион байгуулах бөгөөд Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлэх, төв орон нутгийн театрын бүжигчин, улсын хувийн сургуулийн суралцагсад Монголын болон дэлхийн бүжгэн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулахад гол зорилго нь оршиж байна.

Уралдаан 6-8, 9-11, 12-14, 15-18 нас гэсэн ангиллаар болох ба хоёр үе шаттайгаар явагдана. Бүртгэл ирэх сарын 1-нд эхлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Алтанхуягийн нэрэмжит уралдаан болно  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй