Шууд Chart

Н.Айшолпан охины тоглосон кино Оскарт өрсөлдөнө

2016-10-12 10:38:15

Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан Н.Айшолпаны тоглосон “The Eagle Huntress” кино Оскарын шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвшихээр болжээ.

Эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж чадсан Н.Айшолпан гар дээрээсээ бүргэд дүүлэн нисгэсэн нь дэлхийн кино уран бүтээлчдийн анхаарлыг татаад байна.  

Н.Айшолпан Британийн “BBC” агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн гэдэг. Мөн тус баримтат кино нь олон улсын “Хэмптонсын” кино наадамд түрүүлсэн удаатай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Айшолпан охины тоглосон кино Оскарт өрсөлдөнө  
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй