
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон зуны XXXI олимпийн наадмын боксын тэмцээн будлиан, маргаантай болсон талаар олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Иймд олон улсын сонирхогчдын боксын холбоо /Amateur International Boxing Association/ удаан хугацаанд хуралдсаны эцэст “Рио-2016” олимпийн наадмыг шүүсэн бүх шүүгчийн эрхийг хасах шийдвэрийг гаргажээ. Үүнд 36 шүүгч ажилласан бөгөөд тэднийг одоогоор “сэжигтэн”-д тооцож байгаа аж.
Сонирхуулахад, олимпийн наадмын шударга бус шүүлтийн талаар тамирчид болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа боксын фанатууд удаа дараа гомдол гаргасан билээ.
36 шүүгч “сэжигтэн”-д тооцогдож байна | ||
Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.