Шууд Chart

Таеквондогийн аваргууд өнөөдөр тодорно

2016-10-13 10:47:31

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газрын өсвөрийн цагдаагийн "Харцага" дэвжээний нэрэмжит олимпийн таеквондогийн цомын төлөөх тэмцээн Спортын төв ордны “А” зааланд болж байна. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд Улаанбаатар болон Орхон, Дархан-Уул, Дорнод, Налайх, Дорноговь, Өвөрхангай аймаг зэрэг 21 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдөж буй.

Тэмцээн өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд явагдаж байгаа бөгөөд өнөөдөр өндөрлөнө.

Монголын олимпийн таеквондогийн холбооны амжилт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа билээ. Үүнийг үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмжүүжин Монголын таеквондогийн түүхэнд олимпийн эрхийг анх удаа авч, “Рио-2016” олимпийн наадамд оролцон IX байрт шалгарсан амжилтаараа харуулж байна.

Тус холбооны өсвөрийн тамирчид ирэх арванхоёрдугаар сард ДАШТ-д оролцох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Таеквондогийн аваргууд өнөөдөр тодорно  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй