
ОХУ-ын “Московский дельфинарий” явуулын циркийн "Далайн амьтдын тоглолт"-ын анхны үзүүлбэр өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо.
Тус циркийн Васия, Катея, Дисень нэртэй аав, ээж, хүү гурван дельфин өнгөрсөн амралтын өдөр манай улсад ирсэн юм. Уг нь тэдэнтэй далайн хав ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас боломжгүй болжээ.
Энэхүү тоглолтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэд анхны тоглолтоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асрамжийн газрын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сонирхуулсан юм.
Тэдгээр дельфиний сургагчийг Андрей гэх бөгөөд түүний дохиогоор хүссэн бүхнийг нь хийнэ. Тодруулбал, дуу дуулж, танго, вальс бүжиглэж, зураг зурж, сагс тоглож, цагаригийг тун чадварлаг эргүүлж байв. Мөн тавцан дээр гулгаж, агаар дээр эргэж, бүр сургагч Андрейг бүжгэнд урьж, хошуун дээрээ тогтоон уснаас гарч ирж байлаа.
Тэд лхагва, пүрэв, баасан гарагт 18:00 цагаас, бямба, ням гарагт 12:00, 15:00, 18:00 цагаас сарын хугацаатай тоглох юм байна. Тасалбар нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн кассаар зарагдаж байгаа аж.
500 хүний суудалтай асар барьсан байсан болохоор үзэгчид тухтай үзэх юм билээ.
Сонирхуулахад, ухаалаг дельфинүүдтэй амьтан сургагч хоёр, нэг туслах багш ирсэн байлаа. Дельфинүүдйг сарын турш хооллохын тулд ОХУ-аас таван тонн орчим далайн загас авчирсан гэнэ.
Тоглолт үзсэн хүмүүс дельфиний чихмэл, дельфиний зурагтай түлхүүрийн оосор, аяга, цаг, тоглоом, хүзүүний зүүлт, бөмбөлөг зэргийг ч худалдаж авч болох юм байна.
Делфинүүд бүжиглэнэ ч, дуулна ч | ||
Үзсэн: 1299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.