Шууд Chart

Монголын Үндэсний Радиогийн 3-р суваг-P3 100.9

 “Чихэн доторх амьдрал – РЗ” FM 100.9 залуусын радио нь  2008 оны 5-р сарын 1-нд үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус радио нь 07.00 – 23.00 хүртэл16 цагийн нэвтрүүлэг, цэнгээнт хөтөлбөрүүдийг сонсогчдод хүргэдэг. 
РЗ радиогийн бусад FM радионуудаас ялгарах онцлог:
-    Зар сурталчилгаа явуулдаггүй
-    Орон даяар болон хилийн чанадад цацдаг.
-    www.mnb.mn сайтаар PЗ радиог шууд хилийн чанадад байгаа эх орон нэгтнүүд төдийгүй гадаадын залуус тус радиог сонсох боломжтой.
-    Өөрийн явуулын станцаар амьд тоглолт болон мэдээ мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулдаг.
-    Хос хөтлөлттэй / Эрэгтэй эмэгтэй хөтлөгч хамтран хөтөлдөг /
-    9964-1009 энгийн хэрэглэгчийн дугаараар мессеж хүлээн авдаг бол, 310007 энгийн дугаараар сонсогчидтойгоо ярилцдаг. Түүнчлэн онлайнаар сонсож байгаа сонсогчид PЗ _mnb@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. мессенжер хаягаар харилцах боломжтой.
Бэлтгэдэг нэвтрүүлгийн чиглэл зорилго: 30 минут тутамд “Цомхон” мэдээллийн булангаар эх орон болон дэлхий нийтэд өрнөж байгаа сүүлийн үеийн шинэхэн мэдээ мэдээллүүдээс онцолж гуравхан мэдээг хүргэдэг.
-    PЗ радио нь мэргэжлийн, мэргэшсэн, залуу, чадварлаг боловсон хүчинтэй сүүлийн үеийн дижитал аппаратур хэрэгслээр тоноглогдсон.
-    Рок, поп хамтлаг дуучдын тоглолтыг эфирээс шууд дамжуулах хүчин чадалтай орчин үеийн дуу бичлэгийн дижитал студиэс гадна эфир дамжуулах хос студитэй.
-    Мөн эзэнгүй яриа ток шоу нэвтрүүлгээр хэн бүхний ажил амьдралд тохиолдох нийгмийн эзэнгүй орхигдсрн асуудлыг хөндөж ярилцдаг
P3 радиогийн “Цэнгэг” өглөөний хөтөлбөрөөр залуусдаа мэдээ мэдээлэл зөвлөгөөг хүргэдэг бол, өдрийн “Завсарлага” хөтөлбөр үдийн цайны цагийг ажил хэрэгч завсарлага болгон залуусдаа хүргэдэг.Оройн “Радио хот” хөтөлбөртөө охид залуусынхаа оюун ухаан мэдлэгийг сорих цэнгээнт шоу хөтөлбөрөө хүргэдэг.
Холбоо барих:
-    Утас : 70117004
-    Цахим хаяг: Р3_ mnb @ yahoo.com
 


Сүүлд шинэчлэгдсэн 4 минутын өмнө
Жагсаах хэлбэр:
Огноогоор шүүх:

Бидэнтэй нэгдээрэй