
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр сонгогдсон тойрогтоо буюу СХД-ийн 4, 5, 26, 27 дугаар хороонд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Тэрбээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулснаас гадна 100 залуу гэр бүлд 2 тулгатай хийн плитка гардуулан өгсөн юм. Айл гэрт сайн энерги түгээх гал голомт гэдэг утгаар нь залуу гэр бүлд өгч буйгаа энэ үеэр онцолсон.
Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажилд тойргийн иргэдийнхээ саналыг авч байгааг мөн дуулгалаа. Өөрөөр хэлбэл, СХД-ийн 4, 5, 26, 27 дугаар хороонд өөрийн ажлын албыг байгуулж, бие төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг авч эхэлсэн байна. Ажлын алба байгуулагдсанаас хойш нэг сарын хугацаанд зөвхөн 26-р хорооны иргэдээс л гэхэд 300 орчим өргөдөл, санал иржээ. Ирсэн санал, өргөдлийн 70 орчим хувийг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэсэн байна.
Иргэдээс санал хүлээн авахаас гадна тойргийнхоо хорооны айл өрхүүдийн дунд хөдөлмөр эрхлэлт болон ядуурлын түвшний судалгаа явуулж байгаа аж. “Хотын хөгжил, хорооны хөгжлөөс хамаарна. Тиймээс хотын удирдлага ирэх 4 жилд хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан үйл ажиллагаа явуулахдаа нийслэлийн иргэдтэйгээ байнга хамтран ажиллана” хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй хэллээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй тойрогтоо ажиллалаа | ||
Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.