Шууд Chart

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны нээлттэй өдөрлөг болно

2016-11-19 07:53:36

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулах гэж байна. Дуудлага худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өгөх зорилгоор нээлттэй танилцуулах өдөрлөгийг Нийслэлийн Газрын албанаас  зохион байгуулах гэж байна.

Нээлттэй өдөрлөг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8.30-17.30 цагийн хооронд  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулна.


Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны нээлттэй өдөрлөг болно  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй