Шууд Chart

Зам, талбайн цас цэвэрлэлээ

2016-11-21 12:14:13

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн А/797 тоот “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газар 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Анкарагийн гудамж буюу Зоос гоёлын замын уулзвараас Соёл Урлагийн Их сургуулийн замын уулзвар хүртэлх замын баруун, зүүн тал нийт 5500 м2 бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цасыг бүрэн цэвэрлэж дууслаа.

Мөн нийслэлийн Тээврийн газраас том оврын автобусны 21 компанийн 54 чиглэлийн эцсийн буудал, буухиа үндсэн чиглэлийн гурван компанийн эцсийн буудлууд, буухиа туслах чиглэлийн таван компанийн эцсийн буудал, такси үйлчилгээний долоон компани, нийт 36 аж ахуй нэгж байгууллага, компанийн 62 чиглэлийн автобусны эцсийн буудлын зам, талбайн цас цэвэрлэгээг шалгаж ажиллаа.


Зам, талбайн цас цэвэрлэлээ  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй