Шууд Chart

Цэргүүд цас цэвэрлэгээнд оролцлоо

2016-11-23 10:24:50

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүх нийтээр цас цэвэрлэх уриалгад Улаанбаатар хотын  цэргийн анги нэгтгэлүүд нэгдэж өнгөрсөн шөнө цас цэвэрлэлээ. Цас цэвэрлэгээнд нийт 500 гаруй хугацаат цэргийн алба хаагч, цэргийн дүйцүүлэх албаныхан оролцов. Улаанбаатар хотын хамгийн их хальтиргаа гулгаа үүссэн хэсэг болох Яармагийн гүүрнээс нисэхийн уулзвар хүртэлх 17 км замыг, Сансарын тойрог буюу эвтэй дөрвөн амьтны хөшөөтэй уулзвараас нарантуулын уулзвар хүртэлх замын цасыг 013, 017, 089, 120, 014, 015, 032 дугаар ангийн цэргийн алба хаагчид цэвэрлэлээ.

Мөн Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэв.


Цэргүүд цас цэвэрлэгээнд оролцлоо  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй