
Нийслэл хотын гудамж талбайн цас мөсийг цэвэрлэсэн Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд талархал илэрхийллээ.
“Улаанбаатар хотод өнгөрсөн өдрүүдэд цас ихээр орж, хүйтэрч, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан. Энэ нөхцөл байдалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нийслэлээс гаргасан уриалгыг дэмжин, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүнийг техник хэрэгслийн хамт гаргаж, өөрсдийн зардлаар 2016 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд цас цэвэрлэгээнд ажиллуулсанд талархаж байна. Хамтран ажилласан та бүхэнд ажлын амжилт хүсч, баярласан сэтгэлээ дахин илэрхийлье” гэжээ.
БХЯ, ЗХЖШ, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудад талархал илэрхийллээ | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.