Шууд Chart

Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдлаа

2016-11-26 10:47:43

Үргэлжлэн орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсч, зарим газруудад тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон тулд Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдлаа. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, давс бодисын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хурлаар авч хэлэлцсэн юм.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал унтраах 35, 63 дугаар ангиуд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Түүнчлэн Замын цагдаагийн хэлтэс зургаан ээлжээр ажиллаж байгаа тухай мэдээллийг Онцгой комиссын хурлын үеэр онцолж байсан.

Өнөөдрийн байдлаар, дүүргийн 11,17, 20, 23, 28 дугаар хороо буюу Улиастай, Хонхор, Хужирбулан, Да Хүрээ, Гачуурт тосгонд  замын мөстөлт, халтиргаа гулгаа их байгаа тулд яаралтай цас мөсийг арилгаж, давс бодис цацахыг үүрэг болгов.

Аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх газрын цас мөсийг цэвэрлэх ажилд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болголоо. Мөн гудамж талбайн цасыг яаралтай цэвэрлэх, давс, бодис цацах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох хэлтэс, албадад дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа даалгалаа.


Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдлаа  
Үзсэн: 1519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй