Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ

2016-12-03 17:25:43

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг даргын орлогч Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Гүрдагва болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох 500 гаруй иргэн оролцсон юм.

Энэ жилийн хувьд уг өдрийг Баянзүрхчүүд “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сарын аяныг зохион байгуулсан бөгөөд аяны шилдгүүдийг эл арга хэмжээний үеэр дүүргийн удирдлагууд шагнаж урамшуулсан юм.

Сарын аяны хүрээнд гурван өрхийг иж бүрэн гэртэй болгож, жижиг дунд бизнес эрхэлдэг 17 иргэнийг 1-ээс 3 хүртэлх сая төгрөгийн зээлд хамруулжээ. Түүнчлэн 4200 гаруй иргэнд амьжиргаа дэмжсэн буцалтгүй тусламжид хамруулан, 20 гаруй өрхөд тусламж дэмжлэгийг үзүүлсэн байна. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст төрийн байгууллагууд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгсөн. Мөн чих хамар хоолойн “Эм жи жи” эмнэлгийн хамт олонтой хамтран үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийлээ.

Дашрамд дурдахад, Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Баянзүрх дүүрэгт төдийгүй нийслэлд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг 2014 онд 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байжээ. Өдгөө тус дүүрэгт 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй