
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан. Жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг гурван өдрийн турш зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт энэ сарын 7-9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд та бүхнийг өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг урьж байна.
09.00 – 09:30 Өдөрлөгийн нээлт:
/ ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил
МХХ-ны БЗХ-ийн дарга Д.Оюунчимэг /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
09:00 - 09:30 Өдөрлөгийн нээлт:
/ ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
09:00 - 09:30 Өдөрлөгийн нээлт:
/ ХЭҮК-ын АА-ны дарга А.Дашдэлэг
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө | ||
Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.