
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн IV хуралдаан өнөөдөр ЭМЯ-ны хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хуралдаанд Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны удирдлагууд оролцов. Хурлаар тус зөвлөлийн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж, ирэх онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм.
Ирэх онд эрүүл мэндийн байгууллагын гамшгийн бэлэн байдлын төвшинг дээшлүүлэх, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежементийн тогтолцоонд суурилсан хариу арга хэмжээг зохион байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, нөөц бүрдүүлэх чиглэлээр агуулах барих, аюулгүй эмнэлэг бий болгох төсөл боловсруулан хэрэгжүүлэх, гамшигт тэсвэртэй эмнэлгийн барилга, байгууламжийг барих, онцгой байдлын үед “Монгол гэр” яаралтай тусламжийн нүүдлийн хээрийн эмнэлэг төсөл боловсруулан хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийхээр шийдвэрлэлээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн ээлжит хурал болов | ||
Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.