Шууд Chart

Гамшгийн эрсдэлийн сургалт явуулна

2016-12-17 08:56:40

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорана Жавиертэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр жилийн турш хэрэгжүүлэх сургалтын төсөл эхлүүлж байгаа юм байна. Сургалтын зардал нь АНУ-ын гадаад улс орнуудын гамшигт туслах санхүүгийн байгууллагаас санхүүжигдэж байгаа аж.

Төрийн байгууллагынхны гамшгийн менежментийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах, бэхжүүлэх, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулахад сургалтын гол зорилго оршиж буй гэдгийг Дорана Жавиер онцлов.  

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага нь Монгол Улсад 1995 онд өөрийн төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус байгууллага анх зудын гамшгийн үеэр хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлж эхэлсэн ба түүнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар байгаа юм.


Гамшгийн эрсдэлийн сургалт явуулна  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй