Шууд Chart

Эрхэм чанар протезийн үйлдвэр нийслэлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан шаттай боллоо

2016-12-20 13:26:13

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр Эрхэм чанар протезийн үйлдвэрт ажиллаж тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус үйлдвэрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шатыг хүлээлгэн өгөв. Тус үйлдвэр нь протез, ортибетийн чиглэлээр тасралтгүй 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үйлчлүүлэгчдийн 80-90 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг учраас цахилгаан шат зайлшгүй шаардлагатай байсан юм.

Цахилгаан шатыг хүлээлгэн өгөх үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлж байдаг учраас тус үйлдвэрт шаардлагатай цахилгаан шатны санхүүгийн асуудлыг хотын зүгээс шийдэж өгсөн. Тусгай цахилгаан шатыг өнөөдөр хүлээлгэн өгөөд байна. Цаашид илүү олон хүнд үйлчилгээгээ хүргэхэд илүү хялбар байх болно гадагт найдаж байна” хэмээлээ.

Эрхэм чанар протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг “Манай үйлдвэр байгуулагдаад 10 жил болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй ихэвчлэн тэргэнцэртэй иргэд үйлчлүүлдэг учир цахилгаан шатны зайлшгүй хэрэгцээтэй байсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар манай үйлдвэрт энэхүү цахилгаан шатыг шийдэж өглөө. Цаашид дээд, доод давхарруу хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань саадгүй зорчих бүрэн боломжтой боллоо” гэсэн юм. Мөн тэрбээр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж ирэх жилээс таяг болон тэргэнцэрийн үйлдвэрийг монголд оруулж ирэхээр болоод байгаагаа онцолж байлаа.


Эрхэм чанар протезийн үйлдвэр нийслэлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан шаттай боллоо  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй