Шууд Chart

Ойн тухай хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2016-12-21 11:31:20

Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна.

Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 1,200,000 төгрөг болно) хэмжээгээр торгодог болохыг анхааруулж байна.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийслэлийн Байгаль орчны газрын 323780, 99997193, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 70177000 утсаар мэдэгдэж хамтран ажиллахыг нийслэлийн иргэддээ уриалж байна.


Ойн тухай хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй