Шууд Chart

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа

2016-12-24 16:16:30

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас тухайн ондоо сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах ёслолыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр Улаанбаатар чууулгын их танхимд боллоо.

Нийслэлийн 9 дүүргийн 617 хүүхэд шалгаруулалтад өрсөлдсөнөөс 45 нь шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшжээ. Шалгарсан 45 хүүхдээс шилдгийн шилдэг хүүхдийг “Манлайлагч”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Тамирчин”, “Авьяаслаг” гэсэн таван номинациар шалгаруулж тодруулсан байна.

  • Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Т.Ариунбаяр шилдгийн шилдэг “Манлайлагч”,
  • Сонгинохайрхан дүүргийн “ИЦ” 2-р бага сургуулийн 5д ангийн сурагч Ц.Тэмүүлэн шилдгийн шилдэг “Оюунлаг”,
  • Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч Г.Энхсувд шилдгийн шилдэг “Тамирчин”,
  • Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн 9а ангийн сурагч З.Чингис шилдгийн шилдэг “Бүтээлч”,
  • Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Э.Эмүжин шилдгийн шилдэг “Авьяаслаг” хүүхдээр тус тус шалгарлаа.
Шилдэг хүүхэд шалгаруулах баярын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцож шилдэг хүүхдүүдэд шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй