Шууд Chart

Архивын 20 гаруй лавлагааг онлайнаар авах боломжтой

2016-12-24 16:34:21

Иргэд архивын лавлагаа, үйлчилгээг онлайнаар авах боломжтой болсон талаар нийслэлийн Архивын газраас мэдээллээ. Төрийн байгууллагуудын архивын баримт бичгийн 95.6 хувийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Иймээс албан байгууллага, иргэдэд лавлагаа, үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломж бүрдсэн байна.

Тухайлбал, иргэд архивын лавлагаа үйлчилгээг http://lavlagaa.ub.gov.mn/Home/Index энэ хаяг рүү орж, хоёр минутад авах боломжтой болсон байна. Мөн тухайн иргэн өөрийн хүсэлтийг ямар шатандаа явж байгааг онлайнаар хянах боломж бүрджээ.

Мөн иргэд архивын үйлчилгээг заавал Архивын газарт очиж авах шаардлагагүй болсон байна. Дүнжингарав, Мишээл, Драгонд байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс нийслэлийн Архивын газрын 20 төрлийн үйлчилгээг авч болох аж. Ямар нэг харьяалал харгалзахгүйгээр дээрх гурван салбарын аль нэгээс авч болох юм байна. Иргэдийн хувьд ихэвчлэн ажилласан жил тогтоолгох, мөн цалингийн лавлагааг авдаг гэлээ.

Дээрх төвөөр үйлчлүүлсэн тохиолдолд иргэдийн хүсэлтийг 1-59 минутад шийдвэрлэж өгөх юм. Мөн 35 хувийг нь ажлын найман цагт шийдвэрлэж өгч байгаа хэмээн тайлбарлалаа.

Иргэд нийслэлийн архивын лавлагаа, үйлчилгээг http://lavlagaa.ub.gov.mn/Home/Index эндээс онлайнаар авч, асуудлаа шийдвэрлүүлж болох юм байна.


Архивын 20 гаруй лавлагааг онлайнаар авах боломжтой  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй