Шууд Chart

Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн банк”-тай хамтарч ажиллана

2016-12-28 13:16:42

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх, ногоон хөгжил, шинэ техник технологийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна.

Улаанбаатар хотод жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нутагшуулах зэрэгт хамтран ажиллах юм. Хотын дарга С.Батболд энэ үеэр “Энэхүү санамж бичгийг байгуулснаар нийслэл хот болон Хөгжлийн банкны хамтын ажиллагаа улам өргөжиж, Улаанбаатарын олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.


Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн банк”-тай хамтарч ажиллана  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй