
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб энэ жилийн “Тэргүүний цэргийн штаб” боллоо. Тус штабыг улс орныг батлан хамгаалах үйл хэргийн төлөө хүчин чармайлт гаргаж, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлэн, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай 2016 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээг 92.40 хувьтай гүйцэтгэж, ажил үйлсээрээ манлайлсан тул Батлан хамгаалах яамнаас 2016 оны “Тэргүүний цэргийн штаб”-аар өргөмжилсөн байна.
НЗДТГ-ын Цэргийн штаб “Тэргүүний цэргийн штаб” боллоо | ||
Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.