Шууд Chart

Төрийн дээд одон медаль гардууллаа

2016-12-28 14:58:32

Монгол Улсын хөгжлийн түүхийг бичилцэж салбар салбартаа үнэлэгдсэн шилдэг иргэд шинэ оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн тохиолдуулж аж үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах хууль эрх зүйн салбарт олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнасан байна.

Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга, Дэд бүтэц, хот төлөлвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин ,Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг нар гардууллаа.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор өндөр настан Т.Юмжав, Х.Ахман, Н.Норжмаа, Э.Нямгэрэл нарын 10, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Г.Тэгшээ, Д.Доржсүрэн нарын 4, “Алтан гадас” одонгоор Шавь цогцолбор сургуулийн багш Д.Тунгалаг, Ахмад багш Ц.Галбаатар нарын 33, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 52-р дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Энхтуяа, 25-р хорооны өндөр настан Н.Нарантуяа нарын 30, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Б.Энхбаатар нар шагнагдаж нийт 77 хүн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.


Төрийн дээд одон медаль гардууллаа  
Үзсэн: 1520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй