Шууд Chart

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гаргалаа

2017-01-10 11:18:27

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргасан билээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай уг захирамжаар Нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болжээ.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар шинээр олгохыг уг захирамжаар зогсоохоор болсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/17, А/18 тоот захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гаргалаа  
Үзсэн: 5423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.190.xxx] 2017-12-29 09:16
гоё орж ирсэнииг нь буцаавал бүр гоё
Зочин [66.181.170.xxx] 2017-11-02 18:09
Үндсэн хуулиас илүү мэдэлтэй захирамж монголоос өөр байхгүй байх. Ямар даварчихсан захирамж вэ?
Ууганням [122.201.26.xxx] 2017-07-19 16:37
Үндсэн хуулиас илүү мэдэлтэй захирамж монголоос өөр байхгүй байх. Үнэхээр инээдтэй хэрэг шүү.
Зочин [27.123.214.xxx] 2017-04-17 10:09
Орон сууц гэдэгт хувийн хашаа байшин орох уу. Манайх 2015 онд аав дүү нар бүгд сэлэнгэ аймгаас шилжиж ирсэн. Ажлын шаардлагаар ээж шилжүүлэг хийлгэхгүй байж байгаад одоо ирэх гэтэл хүлээж авахгүй юмаа. Орон нутгаас захирамжийн дагуу гээд хасалтаа хийлгэсэн. Одоо хаана ч харьяалалгүй болоод байна. Яах естой вэ.

Бидэнтэй нэгдээрэй