Шууд Chart

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

2017-01-12 09:14:39

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс хоёрдугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.

Энэ ажлын хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  галын аюулаас урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулсан байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд цахилгаанаас үүдэлтэй гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар онцгой байдлын алба хаагчид, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд мэдээлэл өгчээ.


Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй