
МҮОНР-ийн "Малчин" нэвтрүүгийн "Эрүүл мал эрдэнэ" зорилтот цуврал нэвтрүүлэг. Сугар эмчийн зөвлөгөө булан.
Монгол улсын зөвлөх малын эмч Сэнгээгийн Сугарийн цуврал зөвлөгөө:
Халдварт өвчин нь олон амьтныг зэрэг өвчлүүлж, үхүүлдэг учраас эдийн засгийн хувьд асар их хохирол учруулдаг. Ийм учраас халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх арга хэмжээг олон улсын түвшинд төрийн бодлогоор авч үздэг юм.
Малын халдварт өвчин маш олон замаар тархдаг. Зарим нь нэг улс орноос нөгөө улс руу хил дамжин тархдаг ба салхиар дамжиж байна. Мөн зэрлэг амьтнаас тэжээвэр амьтанд улс дажин тархаж болно. Тээврийн хэрэгсэл, хүнээр ч гэсэн халдварлагддаг.
Өвчин үүсгэгч нь бие махбодийн аль ч орчинд тодорхой хугацаанд амьдарч, улмаар тээвэрлэгдэж орон орны амьтанд халдах аюултай. Өвчин гарсны дараа авах арга хэмжээнээс илүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал. Сэргийлэхийн тулд өвчин гарах шалтгаан бүрдэж байна уу, зэргэлдээ улс орнуудад ямар өвчин гарч байна гэдгийг тандаж мэдээлэл авч байх хэрэгтэй. Түүнчлэн өөрийн мал сүрэгтээ хяналт тавьж үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг хариуцлагатай хийж гүйцэтгэж байвал зохино.
Малын халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь... | ||
Үзсэн: 1402 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.