Шууд Chart

Ж.Энхбаяр: Хэмжээ хязгааргүй хийрхэл, намчирхал, талцал Монгол төрийн хүчин чадлыг сулруулж байна

2017-01-13 12:30:56

УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр Монгол улсын батлан хамгаалах болон гадаад харилцааны салбарын эрдэмтэн мэргэдийн оролцсон эрдэм шинжилгээний хоёр бага хуралд оролцсон юм.


- Салбар салбарын мэргэшсэн эрдэмтэн, судлаач бол төрийн ойн санамжийг байнга сэргээдэг, басхүү алсыг харсан төрийн бодлогыг тодорхойлоход үнэтэй зөвлөмж өгдөг. Тэгэхээр бид эрдэмтэн судлаачдынхаа үгийг байнга сонсох ёстой.  Үе үе бид ингэж тойрч  цуглаж, улс орныхоо аюулгүй байдал, улс орны, үндэсний язгуур эрх ашиг, үүний гол бүрэлдэхүүн хэсэг болсон аюулгүй байдлын гол гол үзүүлэлт хэрхэн хангагдаж байгаа талаар байнга ярилцаж байх ёстой. Ийм эрдэм шинжилгээний бага хурал болон мэргэжлийн судлаачдын уулзалт хурал зөвлөгөөнөөр засгийн газарт дандаа зөвлөмж гардаг. Зөвлөмж нь ямар агуулгатай байх вэ гэхээр “Үүнийг анхаараарай, ийм асуудалд алдаа гарч байна, энэ асуудал зөв явж байна, энэ бодлогоо гүнзгийрүүлэх хэрэгтэй” гэсэн цэвэр мэргэжлийн зөвлөмж гардаг. 

Энэ зөвлөмжийг бид байнга анхааралдаа авч, төр засгийн удирдлагууд, УИХ нь гаргаж байгаа бодлого шийдвэртээ тусгаж явах шаардлагатай.  Ялангуяа өнөөдөр бол үндсэн хуулийн өдөр тохиож байна. Бид 105 жилийн өмнө 300 гаруй жилийн нөр их тэмцлийн үр дүнд Монголчууд үндэсний эрх чөлөөгөө сэргээж, тусгаар тогтнолоо зарлаж чадсан их ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Бид тусгаар тогтнолоо олж чадсан, түүнийгээ богино хугацаанд алдсан, дахин олж авахдаа зэвсэгт тэмцлийн үр дүнд олж авсан, түүнийгээ баталгаажуулж чадаад Монголчууд маань XXI зуунд НҮБ-ын гишүүн бүрэн эрхт орон болж чадсан зэргийг эргэн дурслаа шүү дээ. Энэ бүхнээс харахад бид байнга санаж сэрж, өнгөрсөн түүхээсээ сургамж авч, ирээдүйг харж, өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц, гео политик, газарзүйн энэ том өөрчлөлтийг анхаарч байх шаардлагатай болж байна. Монгол Улс өөрөө их сонин улс. Нэг талаас үнэхээр сонин байрлалтай. Дэлхийн томоохон шашинуудын, иргэншлүүдийн уулзвар газар. Тэгэхээр энд бид асар их алсыг харсан ухаалаг бодлого явуулж байж улс орныхоо олж авсан тусгаар тогтнол, ололт амжилтаа хадгалах ёстой.

Тусгаар тогтнолын түүхийг судалсан судлаач, эрдэмтэн, батлан хамгаалах болоод гадаад харилцааны салбарын мэргэжилтнүүд хамгийн гол нь олж авсан тусгаар тогтнол, ололт амжилтаас гадна сургамжийг их ярьж байна. Мөн санууллаа. 

Монголын их гүрэн яагаад задарч бутарсан бэ. Эв нэгдэлтэй, дотоод зөрчилтэй холбоотойгоор их гүрэн задарсан, мөн л эв нэгдэл, зөрчилтэй холбоотойгоор Манжид дагаар орсон. Тэгэхээр түүхийн сургамж бол Монголчууд эв нэгдлээ сахих, нэгдсэн бодлоготой байх, ялангуяа одоогийн улс төрийн нам, удирдлага, улс орны  язгуур эрх ашиг гэдэг энэ том үнэт зүйлд нэг бодлоготой, байр суурьтай л байх ёстой гэдгийг сануулаад байна. Хэрвээ дотоодод хагарал, зөрчил гарах юм бол бусдын идэш хоол болсон түүхэн гашуун сургамж амссан тийм л зүйл харагдаад байна л даа. Өнөөдөр ч яг адилхан. Ялангуяа энэ хийрхэл, энэ улс төржилт, намд хуваагдсан талцал Монгол Улсын хүчин чадлыг дээд зэргээр сулруулж байна.  Өрх гэр, сум, баг, хороо хүртэл талцаж байна. Бүгд улс төрийн намд хуваагджээ. 

Би энэ бүх хуралд үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй гэж хэлээд байгаа нь энэ. Бид зарим зүйлд мухардалд орж байгаа. Тэгэхээр бид яаралтай үндсэн хуулийн өөрчлөлт хийх, улс орны хүчин чадлыг нэгтгэх, зангидах ард түмний оюун санааны нэгдлийг бий болгох гээд олон зүйл хүлээгдэж байна. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Гэхдээ сайн тал руугаа биш. Маш сөргөлдөөнт, олон туйлт, шинэ ертөнц болон хувирлаа. Энэ үед Монгол Улс гадаад болон батлан хамгаалах бодлогоо шинээр тодорхойлох асуудлыг урьдчилан харах, Монгол Улсад учирч болзошгүй сорилт бэрхшээлүүдийг урьдчилан тооцохын тулд эдгээр эрдэмтэн мэргэд, судлааач, ахмад дипломатч, бэлтгэлд байгаа генерал, салбарын үнэтэй мэргжилтний үгийг байнга сонсож явах ёстой.

Нийтэлсэн: Р.Сэргэлэн

Ж.Энхбаяр: Хэмжээ хязгааргүй хийрхэл, намчирхал, талцал Монгол төрийн хүчин чадлыг сулруулж байна  
Үзсэн: 9519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
өвгөөдөй [66.181.160.xxx] 2018-02-25 19:19
хийрхэл, талцал, эв эеийг эвдэгч, бүр тусгаар тогтнолд аюул учруулах хэмжээнд хүрэх замыг намуудын хатуу гишүүнчлэл нээж дэврээж байгааг өөрчлөх цаг болсон. Оффшорчид луйварчдыг хэн сонгодог, хэн тойрон хүрээлдэг вэ намын гишүүд, тэд хэнд найдаж луйвар хийдэг гээч намын удирдлагадаа итгэж булхай булай хийдэгийг бид мэддэг ч засж чададгүй нь намын эв нэгдэл нэрийн дор арилгаж ил гаргахаа байсан. Өөрчлөх цаг болсон уу. болсон. Монголын эрх ашиг Монголын лрших эс оршихын заагт ирлээ
Зочин [202.21.106.xxx] 2018-02-14 20:18
ENE ZALYY CHINI ODOO L JOOXON YUM OILGOJ EXELJ BX SNIG BN VNEN BOLOV YY
Зочин [202.9.40.xxx] 2018-02-14 13:15
Улс төрийн сонгуулиар төрийн албан хаагчдыг хомроглон халах, мэргэилийн бус хүнийг мэргэжилтэй хүн удирдах албан тушаалд тавьж бгаа ард иргэдийн бухимлалыг ихээр хүргэж бна. 60 тэрбумын хэргийг үнэн гэж бодож бна. МАН-ынхан яагаад хуучин арга барилаараа яваад бна. Хүмүүсийн болон нийгмийн хөгжлийг намын бодлого нь гүйцэхгүй хол хаягдаж хоцрогдоод бна. Төрийн хүчгүй байдал, шүүх хуулийн байгууллагын ялзрал л хэрээс хэтэрсэн нь жирийн иргэдийн дургүйцлийг хүргэж бна. Монголын өнөөгийн байдал хувьсгал хийх тохироо бүрдсэнийг харуулж бна.
Зочин [203.91.115.xxx] 2018-02-14 11:21
irgen bid aldval urh gwr damfuurna turiin rysheed aldval uls oron damfuurna vvniig sanaj yav etcegiin hiisen gemiig vr hvvhed ni hariulah bolno
Зочин [66.181.190.xxx] 2018-02-12 20:13
Намчирхал талцлаас болж нэгдсэн бодлогогүй нэр төдий ардчилал байгаа Намын удирдлага нарт л ашигтай нийгэм болж ирсэн Бүх асуудлыг иргэдийн оролцоотой шийднэ гэж байхгүй Буруу зам руугаа явна Сонгуулийг намаар биш ард түмэн дундаасаа шилдгээ тодруулдаг механизм л хэрэгтэй Чингис хааны аравтын систем ч дэлхийд шилдэг туршлага Шилдгээ гаргаад тэдэнд итгэх л хамгийн хямд бөгөөд үнэн рүү дөхсөн сонголт байна Сонгуулийг сонгох биш хэн шилдэг нь шалгардаг тогтолцоо хэрэгтэй
Khas Davaadorj-facebook hayag [27.123.214.xxx] 2017-01-15 19:58
4. Иргэдийн шууд оролцооны улс төрийн эрхийг Намууд ялангуяа 1-2 Нам булааж авдгаа практик дээр боль.Үүнд ямар ч хууль,журам,тогтоол шийдвэр хэрэггүй.Энэ нь Монгол Улсын бүрэн эрхэт байдлыг бичигдээгүй практикаар шууд хөндсөн хэрэг. 5. Иргэний нийгмийн байгууллагаас Бүх сонгуульд нэр дэвших, -энэн нь оюуны хөгжлийг түргэсгэхэд түлхэц болох ба иргэдийн сонирхол илэрхийлэх,тэр нь бодлогыг сэлбэхэд нэн чухал.Үндсэн хуулинд өөрчлөлт хийлгүй,эвсэл гэдэгт ердийн хуулиар тооцох нь чирэгдэлгүй. 6. Улс орны хөгжил,таны богино хугацаанд эдийн засаг,хөгжлийн нөөцийг дайчлахын тулд Шинжлэх ухааны байгууллага,эрдэмтэд,нам,иргэний нийгмийн байгууллага,иргэдийн дунд бодлого,санаа онооны нээлттэй уралдаан зарлаж,нийгэмд хэлэлцүүлэх... Энэ чухал санаануудыг албан ёсоор нийтийн мэдээллийн хэрэгслэлээр тавьж байна. Иргэн П.Даваадорж
Khas Davaadorj-facebook hayag [27.123.214.xxx] 2017-01-15 19:32
Ялихгүй шалтгаанаар Үнсэн хуулийг өөрчлөх шалтаг гаргахыг боль.Маш тодорхой юм хэлээд байгааг чухал Байнгын хороон дарга ойлго !!! 1. Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлтөө цуцлах.-Энэ нь Намаар Шинжлэхмухаангүй өрсөлдөж төрийн дээр гардаг намуудыг хязгаарлана.-Төрийн засаглалын хуваарийн холилдсон бантанг буцаан салгана. 2.Намуудыг нэг бол татан буулга,эс бол Төрийн бус Иргэний нийгмийн баайгууллага болго.Бараг татан буулгах нь хурдан бөгөөд хувьсгалыг түргэсгэж,Иргэний нийгмээ байгуулах хурдан арга.энд Үндсэн хуулийн хямрал үүсэхгүй,мөн оюун санаа урьдаас илүү соргог ,болох болохгүйг ялгадаг болсон.төрөө сонгохдоо л сонгуульд хүндэтгэж аль нэг намд зайлшгүй өгч буй.Тэр дүнд бүү хуурт.Энэ нь хуваагдлыг хурдан арилгаж,нэгдлийн сонирхлыг эрчимтэй хөгжүүлнэ. 3.Улстөриййн намын одоогийн хуулийн үйлчлэлийг шууд зогсоож,Иргэний нийгэм байгуулах зорилгыг тодорхойл.Ингэвэл шинжлэх ухаан бодлого руу нам чиглэнэ.хийрхэл үгүй болно.
124 [203.169.50.xxx] 2017-01-15 11:12
1 nam garch ireed l 1 orh ailyg ajilgui bolgood hajuu ailyg ood ni tataad bhaar talcalgui yadii. ingej ajil, anidralaar ni erh barigch nam, udirdlaga yalgahaa bolichiochee
Энхсайхан. Б [172.56.13.xxx] 2017-01-14 17:59
Цеен хун амтай улсад олон намын тогтолцооноос терийн эрх барих сонголт хийх огт хэрэггуй. Терд гараад ч олигтой юм хийж чадахгуй биесээ гоочилж хэрэлдээд улс хегжуулэхгуй.ээ. Ундсэн хуулийн заалт бурт дугнэлт хийж болгоомжтой шинэчилэх хэрэгтэй. Улсын емч ард тумний емч газар нутаг, баялагыг хэн нэг эрх мэдэлтэн дур мэдэн захирах эрхгуйг тусгаж оруулах хэрэгтэй. Сонгуулийг нийт ард тумний дундаас боловсрол мэдлэг чадввр, ажил мэргэжилдээ гарамгай нийтэд тустай уйлс эрхэлдэг тэргууний 100 хумуусээс сонгон шалгаруулж бух нийтийн санал хураалтаар эхний 50 хун сонгож Монгол улсын терийн эрх барих улсын их хуралд гишуун болгож болмоор байгаа юм даа.
Зочин [66.181.191.xxx] 2017-01-14 17:42
Uurchluuch chi end olon jil suugaa bizdee
Зочин [103.212.117.xxx] 2017-01-14 12:52
Шулуухан үнэнийг хэлэхэд монгол улсын эдийн засаг улс орны хөгжилд бодитойгоор садаа учруулаж байгаа зүйл нь мөнгө биш,байхгүйн зовлон ч биш,хамгийн гол саад тээг нь УЛС ТӨРИЙН НАМ-НАМУУД мөн,бүх л болохгүй юмны эх үүсвэр нь нам,НАМ гэдэг зүйл улс орныг тамирдуулаж иргэдийг талцуулаж эв нэгдлийг бусинуулаж эдийн засгийг сулруулаж,хууль ёсыг гажуудуулаж улмаар монгол төрийн толгойд эрх баригч нэртэй нам гарч,урдахаа бусдынхаа хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэж байгаа тул намаас салах эсвэл намуудын хуулийг нэн даруй батлаж хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй.
Зочин [67.187.160.xxx] 2017-01-14 12:36
Ta nar uursduu l Heruulees iluug hiij chadah chadvargui bna shdee Am neesen buhen l buusnii onigoogoo yarihaas tsaashgui bhad haruul yaj namjina gej bodoov

Бидэнтэй нэгдээрэй