
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 17-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар цас орж хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2017 оны 1 дүгээр сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 21 хэм, 20 цагт 24 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт 15 цагт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 66 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2017 оны 1 дүгээр сарын 16-ны 20 цагаас 1 дүгээр сарын 17-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
2017 оны 1 дүгээр сарын 18-наас 1 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд ихэнх нутгаар, 19,21-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн | ||
Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.