Шууд Chart

Шинжлэх ухааны паркын захиргаа байгуулав

2017-01-18 18:38:09

Засгийн газрын шийдвэрээр Шинжлэх ухаан, технологийн сангийн Шинжлэх ухааны паркын менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа” болгов. Захиргаа нь инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт :

-  Шинжлэх ухааны салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,

-  Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг нэмэгдүүлэх

-  Өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр тусгасан.

Дээрх зорилтуудыг биелүүлэхэд “Шинжлэх ухааны паркын захиргаа” чухал хувь нэмэр оруулах юм. Захиргаа нь эрдэм шинжилгээний болон бизенсийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренер төрүүлэх зэрэг ажил хийнэ.

Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа”-нд нэгтгэсэн учир төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй, орон тоо нэмэгдэхгүй юм.


Шинжлэх ухааны паркын захиргаа байгуулав  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй