Шууд Chart

Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар гаргалаа

2017-01-23 17:16:52

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр 02 тоот албан даалгавар гаргалаа. Уг албан даалгавар нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт, аж ахуйн тооцоот нийслэлийн өмчийн байгууллагын удирдлага болон албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавраар төрийн байгууллага, албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй үйлчлэх, хууль тогтоомж, стандартын дагуу тавих байнгын хяналтыг эрс сайжруулж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шуурхай авч ажиллахыг холбогдох албан тушаалтан болон нийт албан хаагчдад даалгасан байна.


Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар гаргалаа  
Үзсэн: 1854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй