
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэд НИТХ-ын үе үеийн дарга нараас бүрдсэн Зөвлөх зөвлөл байгуулагдсан билээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзсан юм. Уг уулзалтын дараа Нутгийн удирдлагын холбооны Нийслэлийн салбар зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй Нутгийн удирдлагын холбооны салбар зөвлөлийн дарга нар буюу дүүргийн ИТХ-ын дарга нартай нутгийн удирдлагын холбооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудын хүрээнд Нийслэл, дүүрэг, хорооны өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад хууль эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахад санамж бичгийн гол зорилго оршиж байна.
Нутгийн удирдлагын холбооны Нийслэлийн салбар зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй “Санамж бичиг байгуулснаар Нутгийн удирдлагын байгууллага хэрхэн ажиллах, шат шатандаа иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгож байна. Санамж бичгийн биелэлтэд иргэд маань дүн тавьж ажиллана. Салбар зөвлөлийн дарга нартаа ажлын амжилт хүсье” хэмээлээ.
Нутгийн удирдлагын холбоо дүүргүүдийн ИТХ-тай хамтран ажиллана | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.